Б.ДОЛЖИНЖАВ

 “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 10:05 цагт эхэллээ.

Яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд хамаарах тус шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалан явуулж байна. Дөрвөн өмгөөлөгч хуралдааныг хойшлуулах санал гаргасан ч даргалагч шүүгч тус саналыг хүлээн авахаас татгалзав.

Энэ талаар шүүгч Ж.Болдбаатар “Нэр бүхий өмгөөлөгчид гадаадад томилолтоор, эрүүл мэндийн шалтгаантай гэсэн шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр өгсөн. Гэхдээ шалтгаанаа тодорхой, үндэслэлтэй дурдаагүй учир 3-4 оролцогчоос болж шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй” гэж ярив.

 Түүний энэ саналыг өмгөөлөгчид зөвшөөрөхгүй маргалдлаа. Прокурорын төлөөллүүд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч өмгөөлөгчид зөвшөөрөөгүй учир санал хураав. Ийн өмгөөлөгчдийн саналаар урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цаг хүртэл хойшлоод байна.

Эх сурвалж:www.polit.mn