Б.НАНДИН

Габриэль хар салхины улмаас онцгой байдал зарласнаа Шинэ Зеландын Онцгой байдал эрхэлсэн сайд Киран Макенулти өчигдөр зарлалаа. Тэрбээр “Өмнө тохиолдож байгаагүй цаг агаарын аюултай үзэгдэл боллоо” гэсэн юм. Улсын хэмжээнд гурав дахь удаагаа зарлаж буй энэхүү онцгой байдлын нөхцөлд зориулан 7,3 сая ам.долларын тусламжийн багцыг бий болгожээ.

 

Онцгой нөхцөл нь тус улсын Нортланд, Оакланд, Бэй оф Пленти, Вайкато, Хокс Бэй зэрэг хотуудыг хамрах аж. 
Окланд болон түүний ойр орчмын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо, үерийн улмаас дөрвөн хүн амиа алдсан. Баруун эргийн Муривай сууринд хөрсний гулгалтын улмаас онцгой байдлын нэг алба хаагч сураггүй болж, өөр нэг нь хүнд бэртээд байна. Нөхцөл байдал хэтэрхий аюултай байсан тул хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Арлын хойд хэсэгт мөн их хэмжээний үер бууж, цаг агаарын улам сэрэмжлүүлэг зарлаад байна.


Мөн хар салхины улмаас одоогоор 38 мянган байшин цахилгаангүй болсон байна. Мөн Оакландад байрлах нурах дөхсөн 30 метрийн өндөр цамхагийн орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн дотоодын болон олон улсын 500 гаруй нислэгийг цуцалсан байна.