Б.ОД

Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүлжээ. 

Энэхүү аппликэйшн нь мөнгөн тэмдэгтийн хуурамч, жинхэнэ эсэхийг тодорхойлохгүй бөгөөд зөвхөн хамгаалалтын элементүүдийг таних, шалгахад туслах мэдээллийг агуулсан болно.

Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий тус аппликэйшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой юм.

Мөн сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ шалгах гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр бүтээжээ. 

Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэгдэхээс сэргийлж, хамгаалалтын элементүүдийг нь технологийн өндөр түвшинд сайжруулан шинэчилсэн тул иргэд олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгахад нь туслах зорилгоор тус аппликэйшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn