Б.ДОЛЖИНЖАВ

Газар хөдлөлтийн улмаас олон тооны байшин барилга нурсан нь барилгын чанартай холбоотой хэмээн Туркийн иргэд эрх баригчдаа буруутгасан. Тэгвэл энэ шүүмжлэлийн дараахан Туркийн эрх баригчид барилга барихдаа стандартаа мөрдөөгүй гэж үзэн холбогдох хүмүүсийг баривчилж эхэллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр чанаргүй барилга барьсан хэрэгт буруутган 134 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдээлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тэд нийт 163 хүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд одоогоор найман хүнийг нь баривчилж, 48 хүнээс мэдүүлэг авч байгаа талаар Туркийн төрийн мэдээллийн “Anadolu”агентлаг мэдээлжээ.

Энэ үеэр Хууль зүйн сайд Бекир Боздаг “Нурсан барилгын заримыг 30 ба түүнээс олон жилийн өмнө барьсан. Заримыг нь 20 жилийн өмнө, саяхан барьсан ч барилгууд ч бас байгаа гэсэн мэдээлэл Хотын захиргаанд ирсэн. Энэ мэдээллийн дагуу аудитын үнэлгээг хийлгэж, нурсан барилгуудыг ямар ААН барьсныг тодорхойлохоор холбогдох албан тушаалтнууд, прокурорууд ажиллаж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж:CNN