Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сирийн газар нутагт өнгөрсөн даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний  12:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 36 мянгыг давжээ. Үүний 31 мянга гаруй нь Турк, 4600 гаруй нь Сири улсын иргэн байна.

Турк улсад 1939 болсон газар хөдлөлтийн үеэр 32 мянга гаруй хүн амиа алдаж байв. Энэ удаагийн газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх учир дээрх тоог давна хэмээн ажиглагчид үзэж байна.

Сүүлийн 80 жилийн хугацаанд Туркт зургаан удаагийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Эхнийх 1903 онд зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд 1000 хүн амиа алдсан байна.

Дараа нь 1914 онд долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 4000 хүн амиа алджээ.

Үүний дараа 1939 онд найман магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 32962 хүн амиа алдаж байв.

Мөн 1943 онд болсон найман магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 4020 хүн амиа алджээ.

Үүнээс хойш 1999 онд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 17 мянга гаруй хүн амиа алдсан юм.

Дараагийнх нь энэ удаагийн газар хөдлөлт бөгөөд 7.8 магнитуд буюу хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна.

Эх сурвалж:Aljazeera