С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.02.07/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 1,000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ. Харин Сири улс руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж: www.polit.mn