Б.ЖАВХЛАН

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 8-12-нд болсон “Шидэт цагаан сар” үзэсгэлэн-худалдаанд Монгол Улсын үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж, 477 сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Монгол-Оросын үзэсгэлэн худалдаанд “Буян”, “Дархан нэхий”, “Ханбогд кашмер”, “Гоёл”, АПУ, “Улаанбаатар Хивс”, “Грийн групп”, “Тесо”, “Бодио”, “Монгол текстил”, “Нэйшнлкашмер”, “Хоролколлекшн”, “Моодколлекшн”, “Ялгуун брэнд”, “Түмэнсүлжээ”, “Говь-Эрдэнэ”, “Уран сүлжээ” зэрэг манай улсын брэнд компани, ААН-үүд хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, тоглоом наадгай, гар урлал, хувцас, сүлжмэл эдлэл, хөнжил, нөмрөг, гутал, арьс ширэн зэрэг 60 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцсон байна. Түүнээс гадна аялал жуулчлалын тур оператор компаниуд оролцов. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор хамтарсан үзэсгэлэн-худалдааг Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консулын газар, МҮХАҮТ, Сэлэнгэ, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, “Байкал Экспо” байгууллага хамтран зохион байгууласан юм. Үзэсгэлэн яармагт оролцсон Монголын үндэсний компаниуд ОХУ-ын хэвлэл мэдээллээр бараа, бүтээгдэхүүнээ сурталчилжээ.  

эх сурвалж: www.polit.mn