Т.САЙХАН
Дэлхий даяар гэдэсний хижиг өвчин тархах эрсдэл “маш өндөр” түвшинд байгааг ДЭМБ-аас мэдээлээд байна. Энэ нь нянгаар халдварлагдаж, нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоог гэмтээн, бие махбодыг цочроодог халдварт өвчин юм. Гэдэсний хижиг өвчний дэгдэлт нь вакцины дутагдал, нөөцийн хомсдолоос үүдэж байгааг ДЭМБ мэдэгдэлдээ дурджээ. Хоёрдугаар сар эхэлснээс хойш нийт 18 оронд халуун хижиг өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл энэ өвчнөөс үүдсэн нас баралтын түвшин өнгөрсөн онд дэлхийн нийт хүн амын 1.9 хувь, Африкийн хүн амын 2.9 хувийг хамарчээ.
ДЭМБ-аас хижиг өвчний эсрэг шаардлагатай хариу арга хэмжээг яаралтай авах нь зүйтэй гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn