Б.ЖАВХЛАН

Монгол Улс нүүрсээ цахимаар арилжаалахаар болсон. Тэгвэл Монголын Хөрөнгийн бирж дуудлага арилжааны гурван хуваарийг танилцуулжээ. Эхний хоёр дуудлага худалдаанд Эрдэнэс Тавантолгой ХК, гуравдугаар сарын 15-нд эхлэх дуудлага худалдаанд Энержи Ресурс ХХК оролцоно.

Дуудлага худалдаа маргааш эхэлнэ. Гурван цахим арилжаагаар нийт 20 багц буюу 128,000 тонн нүүрс худалдахаар төлөвлөж байна. ЭТТ-н хувьд хатуу коксжих нүүрс, Энержи Ресурс баяжуулсан коксжих нүүрс санал болгожээ. ЭТТ ХК хувьд нүүрс хүргэж өгөх сүүлийн өдрийг ирэх сарын 16-н гэсэн бол нүүрс татан авах хугацааг оруулаагүй байна. Харин Энержи Ресурс ХХК-ийн хувьд хүргэж өгөх, татан авах өдрийг ирэх сарын 22-н гэжээ.

Өнгөрсөн сарын 12-нд туршилтын худалдаагаар хоёр багц, 12,800 тонн нүүрс худалдсан. Хоёр багц нүүрсийг нэг удаагийн хэлцлээр Сингапурын компанид арилжиж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn