Б.ОД
Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна.
Шинэ төмөр зам төсөлтэй холбоотой гэрчийн ирцийн байдлыг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцуулав.
Тэрбээр "Зам тээвэр хөгжлийн яам, Шинэ төмөр зам төсөлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 25 гэрч дуудагдсан. Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагдсан "Түмэн хишигт" компанийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт өөрөө сонсголд оролцох боломжгүй байна. Өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч Б.Пүрэвбаатарыг сонсголд оролцуулна гэсэн бичгийг явуулсан. Мөн тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Намуун, Б.Номин нарыг гэрчээр дуудсан. Б.Хүлэгттэй адил итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч Б.Пүрэвбаатарыг оролцуулна гэдэг хүсэлтээ ирүүлсэн. Б.Пүрэвбаатар өмгөөлөгч ирсэн байгаа" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn