Т.САЙХАН

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ гурав дахь өдрөө Төрийн ордноо  үргэлжилж байна.

Сонсголын эхэнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахаар Хөгжлийн банкнаас олгосон 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсч буй юм. Эл асуудалтай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдан иржээ. Нийт 15 хүн гэрчээр дуудагджээ. 

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь 2014 онд Монголын Хөгжлийн банкнаас 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Санхүүжилтийнхээ 6.297.2 сая төгрөгийг судалгаа шинжилгээний ажилд, 604.8 сая төгрөгийг хуулийн зөвлөх үйлчилгээнд тус, тус зарцуулжээ.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь 2023 оны хоёрдугаар сарын байдлаар Хөгжлийн банкинд 550.4 мянган ам.доллар, 77.1 мянган төгрөгийн зээл төлөх ёстой юм байна. Нийт дүнгээрээ энэ нь 1.9 тэрбум гаруй төгрөг болох аж.

Эх сурвалж:www.polit.mn