Т.САЙХАН

Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсгийн хил залгаа бүс нутагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр байна. Тус газар хөдлөлттэй холбогдуулан Монгол Улсын  ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн байна. Улмаар шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулжээ. 

Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгаа аж. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй гэдгийг холбогдох яамнаас мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn