Т.САЙХАН

Виртуал хөрөнгө буюу койн, токены улмаас хохирсон иргэдтэй холбоотой асуудлаар  ЦЕГ болон СЗХ-ноос мэдээлэл өглөө.  ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Койн, токен, виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг шалгагдаж байна. Мөн дөрвөн иргэн нь виртуал хөрөнгө гаргаад, хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой гэдгийг мэдээлсэн. Тэгвэл энэ тоо долоо болж өөрчлөгдсөн. Нийт шалгагдсан 471 хэргийн 86 нь гадаадын крипто валюттай холбоотой хэрэг байна. Харин 80 хувь нь дотоодынх байна.   Одоогоор койн, токен татан төвлөрүүлсэн нийт 64 этгээдийг шалгаж байна. Эдгээр байгууллагууд хөрөнгөө хэрхэн татан төвлөрүүлсэн талаар судлана. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Зарим койн, токен гаргасан хүмүүсийг шалгаад, заримыг нь шалгахгүй байна гэх асуудал яригдаад байна. Бүгдийг нь шалгаж, хуулийн хариуцлага тооцно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn