Т.САЙХАН

 

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ.  Төрийн аудитын байгууллага 2014 оноос Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж, зээл, эх үүсвэрийн талаар шалгаж эхэлсэн байна. Улмаар бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалтын талаар ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байсныг тогтоожээ. Тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. 

Түүнчлэн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төвийн хөрөнгө оруулалтын төсөлтэй холбоотойгоор хийсэн шалгалтаар хугацаандаа хэрэгжээгүй, гүйцэтгэлийг баталгаажуулаагүй, газар чөлөөлөлт хийгдээгүй, гэрээ байгуулаагүй, зураг, төсөл бүрэн хийгдээгүй арга хэмжээг тогтоожээ. Аудитын байгууллагаас тус банктай холбоотой нийт гурван их наяд төгрөг, 341.5 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 алдаа зөрчлийг илрүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn