ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Д.Рэнчинханд, Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажилд мэдлэг чадвараа дайчилж, эх орондоо маркшейдер инженер бэлтгэх ажлын үндэс суурийг тавьж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, олон арван ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний нэг сэдэвт болон хамтарсан бүтээлүүд туурвиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Түлш, эрчим хүчний дэд сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Дондов нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм. Өнөөдөр Нийслэлийн соёлын төв өргөөнд хүндэтгэлийн арга хэмжээ болсон юм. 

Эх сурвалж www.polit.mn