-Ерөнхий сайд шүгэл үлээгч болсон ч хэнд ч хариуцлага тооцдоггүй. Хөгжлийн банканд нэр холбогдсон хүмүүс яасан билээ. Нүүрсний хулгайтай холбоотой гээд таван УИХ-ын гишүүний нэрийг зарлахад  "Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ" гэсэн. Одоо тэдгээр гишүүд "ЭТТ" ХК-ийн хувьцааг иргэдэд тараах тухай ярьж байна. Энэ компани алдагдалтай, өртэй компани шүү дээ.  Би өмнө нь Ерөнхий сайд том эрх мэдэлтэй гэж харддаг байв.

Гэтэл Ерөнхийлөгчид ихээхэн эрх мэдэл байжээ. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол одоогийн тогтолцооноос ямар ч үр дүн гарахгүй, хана тулчихлаа. Үндсэн хуулиа засахаас өөр аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэсэн сонголтууд байна.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)