Б.Дамдин-Очир

 

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Сүхбаатарын талбайд бараг 20 хоног үргэлжилж байна. Тэдний шаардлага хийгээд төрийн институциудын санаачилгаар нүүрсний хулгайг цэгцлэх хүрээнд Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр хийхээр товлосон юм. 
Гэвч Төрийн ордонд уг үйл ажиллагаа эхлэх үед нам, нутаг нь тодорхой нөхдүүд үймээн дэгдээж, гадаа жагсагчдын дунд үл таних хүмүүс орж нүцгэлэв. Энэ нь Ерөнхий хяналтын сонсголоос бодитой мэдээллийг сонсохоор хүлээж байсан олны бухимдлыг ч төрүүлээд авна лээ.
Тэгвэл энэ “дэггүйтэл”-д “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбогдож болзошгүй байна. Учир нь өчигдрийн үйл явдлын талаарх хууль хяналтынхны мэдээллээр түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах оролдлого хийсэн гэж үзэх нөхцөл үүсчээ.
Дашрамд, одоогоор “...Мөргөцөг алга болсон” гэх хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тиймээс хууль хяналтын байгууллагууд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар яриагүй. Бас түүнийг “...Гэм буруутай” гэж ч үзээгүй байгаа юм.