Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Т.Доржхандыг  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хянан шалгах хорооны хуралдаа нэг ч удаа суугаагүй байж иргэдэд нүүрсний хулгайн талаар буруу ташаа мэдээлэл түгээсэн уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Тэгвэл энэ талаар Т.Доржханд гишүүн “Зургаан сарын хугацаанд хил гаалийн боомтын асуудал хариуцсан түр хороо байгуулагдсан. Нэгхэн удаа хурал зарласан шүү. Тухайн үед Г.Ганболд гишүүнээс би чөлөө аваад, ажилтай гэдгээ хэлэхэд, за ойлголоо гэсэн. Би зөндөө гүтгүүлж байсан, хамаагүй. Гэхдээ ноён нуруутай байх хэрэгтэй. Цөөнхийн бүлгийн гишүүд ээ, дээрэлхэж болохгүй.  МАН, АН-ын гишүүд 40 их наяд чинь худлаа шүү гэж ярьж байгаа. Ингэхдээ, хариуцлага хүлээх бол тань дээр шүү гэсэн. Болно оо, би хариуцлага хүлээж болно. Гэхдээ та нар надад хариуцлага хүлээлгэх гэж байгаад Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэх асуудал руу орчихов доо. ДНБ-ээ судалж байгаад яриарай” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn