Т.САЙХАН

Нүүрсний тээврийн хэрэгтэй холбогдуулж 41 албан тушаалтныг мөрдөн шалгасан  гэж нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн. Энэ хэрэгт ямар компаниуд холбогдоод байгааг ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар зарлалаа. Тэрбээр  "Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн хүрээнд мэдээллийг өгье. БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай "Азын хишиг дэлгэрэх" ХХК, "Дагалай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан ундрах" ХХК, Хятад улсын иргэн Ли Бин Бин эзэмшдэг "Го Ху олон улсын тээвэр" ХХК, Хятад улсын иргэн Аль Ша Мин Дун Лин экспорт, импорт худалдаа компани хувь эзэмшүүлдэг "Эн Эйч Ай Ди Эль дүүлэн" ХХК, Монгол Улсын иргэн Балдоржийн "Биштэрэг транс" компаниудад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн.

Хоёрдугаарт, нүүрс тээвэрлэлт явуулдаг "Итакар" ХХК, "Их хүрэм хар" ХХК, "Монфорт" ХХК, "Тавантолгой шинэ" ХХК, "Мөнхзоригт транс" ХХК, "Мөнхийн буухиа" ХХК, "Эм Би Эм транс" ХХК, "Галбын түмэн хүлэг" ХХК, "Жавхлан жолоо" ХХК, "Эйлийн цагаан харгуй" ХХК-д Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд давуу байдал олгож, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг "Сан тээвэр групп" ХХК, "Уйлган сар транс" ХХК, "Тэнгэрийн транс групп" ХХК, "Баянгол транс" ХХК-удад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж зөвшөөрөл олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдож шүүхэд шилжээд байна.

Нийт 30 гаруй хүнд холбогдох хэрэг нь бүгдээрээ Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд. Улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон  байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn