Т.САЙХАН

Засгийн газраас Боомтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хавсран гүйцэтгэх шийдвэр гаргажээ. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гүйцэтгэж байсан билээ. 

Х.Нямбаатар маргааш Боомтын үндэсний зөвлөл болон бусад албан тушаалтнуудыг хуралдуулж, боомттой холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах, илүү хариуцлагажуулах, нүүрс, бусад ашигт малтмалын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийхээр хуралдана гэв.

Мөн тэрбээр "Нүүрсний экспортод хамгийн их санаа зовж байгаа хүний нэг нь би. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй үед нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газрын ажлын хэсгийг ахалж, Гашуунсухайт боомтод цагдаа, дотоодын цэргийн том бүрэлдэхүүнтэйгээр халдвар хамгааллын дэглэм сахисны үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт 2019 оны хамгийн оргил үеийг даваад байна. Харамсалтай нь экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч улсад орох мөнгөн урсгал нэмэгдэхгүй байгаа нь нүүрсний хулгайн асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, шалгах үндэслэл болсон"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn