Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгтэй холбоотой асудлаар мэдээлэл хийсэн.  Тэрбээр  "Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 40 орчим мөрдөгч ажиллаж, өнөө өглөөнөөс хүмүүсээ дуудаж, асууж тодруулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа экспортыг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг авна. Тээвэрлэлтээ хийгээд буцаж ирсэн, амарч байх үед асууж тодруулах ёстой. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг зогсонги байдалд оруулахгүй тулд экспортолж авч байгаа талыг энэ хэрэгт буруутгаж, шалгах асуудал огт яригдаагүй. Энэ бол манай дотоодын л асуудал.  Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудалд маркшейдэрийн албыг өнөөдрөөс томилсон. Уул уурхайн хэмжилт хийдэг баг бүрэлдэхүүн Тавантолгойн болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр он оноор нь уул ажлын төлөвлөгөөтэй нь уялдуулж, хэмжилт хийнэ. Ингэхдээ нийт хэр хэмжээний талбайд уулын ажлыг хийсэн бэ, хэд нь газрын гадарга дээр хөрс хуулалтын шороо болж  үлдсэн, хэдэн сая тонн нүүрс олборлосон, түүнээс хэд нь коксожсон, хэд нь эрчим хүчний нүүрс вэ гэдэг хэмжилт хийж эхэлсэн" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn