Т.САЙХАН

Нүүрс хууль бусаар алдагдсантай холбоотой шаардлагатай албан тушаалтнуудыг шалгахаар шийдвэрлэсэн ба эдгээр албан тушаалтнуудын дунд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт багтсан гэдгийг ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан мэдэгдлээ.  Улмаар тус газрын дарга Б.Асралт “Шаардлагатай бол ажлаас чөлөөлөгдөн шалгуулахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд түүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өөрийнх нь  хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байна.  Мөн түүний оронд ЦЕГ-ын дарга дэд Р.Отгонжаргалыг томилжээ. 

Эх сурвалж:www.polit.mn