Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, АТГ-т өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгөгдсөн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан. Бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, цаашид Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн" гэв.
Эх сурвалж:www.polit.mn