З.БАТЦЭЦЭГ

 

Тайландад цагаачлалын албаныхан тус улсад оршин суух визний хугацаагаа хэтрүүлсэн жуулчдын асуудлыг амжилттай шийдвэрлэх арга замыг олсон байна. Real Phuket Telegram суваг хамгийн сүүлийн үеийн баривчлагдсан хэргүүдийн талаар бичжээ.

Сурат Тани дүүргийн Цагаачлалын албаны ажилтнууд 12-р сарын 4-нд Махам Тиа хороолол дахь Хятад эмэгтэй 31 настай Ху Яньчюг тус улсад хугацаа хэтрүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн, нүүр царай таних дэвшилтэт технологитой"Ухаалаг эргүүл"-ийн тусламжтайгаар баривчилжээ.

Ийнхүү тус улсад хууль бусаар ирсэн жуулчидтай эрх баригчид тэмцсээр байна. Чиангмайд үүнтэй төстэй ажиллагаа явуулж, арванхоёрдугаар сарын 2-4-ны хооронд Хятад гурван, Мьянмарын хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээлэл байна. Бүх хоригдлуудыг цагаачлалын шоронгоор дамжуулан албадан гаргах, Тайландад нэвтрэхийг таван жилийн хугацаагаар хориглох болно.

Эх сурвалж: www.polit.mn