З.БАТЦЭЦЭГ

 

Эдийн засгийн тогтворгүй байдал, хоол хүнс, хэрэглээний үнийн өсөлтийн улмаас бага орлоготой Италичууд амьжиргаагаа залгуулахын тулд супермаркетуудад жижиг хулгай хийхээс өөр аргагүй болж байна гэж Agenzia Nova мэдээллийн агентлаг мэдээлэв.

“Ром дахь ядуурлын нотолгоо улам бүр нэмэгдсээр байна. Супермаркетуудад жижиг хулгайн гэмт хэрэг цагдаад бараг бүртгэгддэггүй тул статистик тоо баримтад ордоггүй. Та тэдний талаар зөвхөн дэлгүүрийн ажилчдаас л мэдэж болно" гэж агентлаг хэлэв.

Италийн нийслэл хотын зүүн захад байрлах хэд хэдэн супермаркетад ажилладаг хамгаалалтын ажилтан Agenzia Nova-д хэлэхдээ хямд бараа, голдуу хоол хүнсийг халаасандаа "санамсаргүй байдлаар хийсэн" үйлчлүүлэгчидтэй харьцах нь нэмэгдсээр байна. Түүний хэлснээр, саяхныг хүртэл 6 цагийн ажлын ээлжинд “арав орчим жижиг хулгайн гэмт хэрэг илрүүлсэн ч сүүлийн хоёр долоо хоногт тэдний тоо хоёр дахин нэмэгджээ”

Эх сурвалж: www.polit.mn