Т.САЙХАН
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал гаргалаа. Тэрбээр "Бид далд эдийн засгийн талаар хангалттай ярьсан. Холбогдох арга хэмжээг тухай бүрт нь аваагүйгээс өнөөдрийн айхтар асуудал гарч байна. Нүүрснээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий. Олборлож байгаа алтныхаа хагасыг тушааж, ченжүүдээр дамжуулдаг. Аж ахуйн нэгжийн АМНАТ-аас зугтдаг. Лиценз тойрсон луйвар байна. Нийт 6200 лицензийг хоорондоо шилжүүлж, ихэнх нь худалдагдсан. Хувийн хэвшлээ дэмжиж байна гээд хулгайг дэмжиж байна. Эхний ээлжинд Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эдгээр нь ҮХНӨ болон сонгуулийн хуулиас илүү ач холбогдолтой" гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Эрх баригчид нийлж баахан өндөр тоо тавьдаг. Энэ нүүрсний хулгайг замхаруулах юм руу орж байна. Үүний ард эрх баригчид тээврийн хулгай, оффтейк хулгай, гэрээний хулгайг нууж байна. Тээврийн хулгайд, Цагаанхадаас Ганцмод хүртэл хамгийн ихдээ 120 сая төгрөг буюу 250 ам.доллараар тээвэр хийснээс 125 ам.долларыг Хятадын компани, 125 ам.долларыг эрх баригчид авдаг. Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй. Оффтейк хулгайгаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг "Голомт"-ын Д.Баясгалан хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ" гэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn