Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр "АНУ-ын Open sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. Тус хэлэлцээр байгуулагдснаар Монгол Улсаас АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. Жил орчим бэлтгэл ажил хангана. Улмаар 2024 оны эхээр АНУ-руу шууд нислэг үйлддэг болно. Энэ хүсэлтийг 2001 оноос АНУ-ын Засгийн газарт тавьж байсан юм билээ. Гэвч манай улсын Засгийн газар шөвшөөрдөггүй байсан юм байна лээ. 

Өнгөрсөн гурван сарын хугацаанд шинээр дөрвөн онгоц нэмэгдсэн болсон. Тиймээс онгоцны хүрэлцээ асуудал үүсгэхгүй. Түүнчлэн манай улсад ирж байгаа жуулчдыг аль болох хямд нислэгээр тээвэрлэх зорилгоор ажиллаж байна. Шууд, хямд үнэтэй, ая тухтай нислэг бий болгохыг зорьж байгаа. Улмаар монголын агаарын тээврийн нислэгийн компаниуд олон чиглэлд олон томилгоо авч ажиллаж байгаа. Мөн гадаадын авиа компаниуд манай улс руу нисэх боломжийг нээнэ. Ганц жишээ хэлэхэд, ирэх хавраас БНСУ-аар монгол руу долоо хоногт 70 нислэг хийх боломж нээж байгаа" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn