Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулсан. Нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гэрээ, гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг шалгаж байна. Уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтейк буюу нууц гэрээг шалгаж байна. Гадаадын компаниудтай байгуулсан гэрээг оффтейкээр байгуулсан учраас Гадаад харилцааны яамаар дамжуулан ил болгохоор ажиллаж байна. Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл Монголын хилээр гарсан эсэхийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, агентлаг хоорондын уялдааг хангах. Хятад улсаас шаардлагатай мэдээллийг гаргуулах. Тавантолгойн тээвэрлэлтэд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байгаа гэдэг мэдээлэл байна. Тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тотгоох. Ачаа бараатай гарсан эсэхийг судлан шалгах нүсэр ажил хийж байна. Тээврийн  хэрэгсэл хилээр гарахад тэмдэглэгээ хийгдсэн байгаа, ачаатай гарсан бол гааль дээр бүртгэгддэг. Зөрүүтэй мэдээллийг шалгах ажил хийгдэнэ. Гадаад харилцааны яамаар дамжуулж, БНХАУ-ын Дотоод явдлын яам руу нүүрсний гэх хэргийг шалгах явцад Гаалийн байгууллагаас мэдээлэл авах шаардлага байгаа тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн. Б.Батцэцэг сайд Хятадын Гадаад харилцааны яамтай ажиллаж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn