Т.САЙХАН
МАН-ын бага хурал маргааш болж, цаг үеийн асуудал хэлэлцэнэ. Энэ удаагийн бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох асуудал яригдаж магадгүй байна. Мөн арваннэгдүгээр сард МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын II бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Тус бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэх товтой байгаа талаар мэдээлж байлаа.
Эх сурвалж:www.polit.mn