Т.САЙХАН
Засгийн газрын хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол саналыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай яаманд гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа хариуцсан агентлаг байгуулагдаж байна. Монголд хөрөнгө оруулсан гадаадын иргэдийн гомдлыг хэлэлцэж, Гадаад харилцааны яам болон Эдийн засаг хөгжлийн яаманд нийт 38 аж ахуй нэгжээс гомдол ирж, зургаа нь шийдэгдсэн.
Тодруулбал, Герман улсаас найм, Канадаас дөрөв, Японоос гурав, Казахстанаас хоёр, Тайландаас хоёр, Их Британиас нэг, Франц нэг, БНХАУ-аас гурав, БНСУ-аас гурав, Австри хоёр, АНУ болон Болгар, Швейцариас тус тус нэг гомдол ирсэн. Төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээний хэрэгжүүлттэй холбоотой найм, төлбөр тооцоо залилан дөрөв, бүртгэлийн маргаан хоёр, тусгай зөвшөөрөл цуцалсан дөрөв, хяналт шалгалттай холбоотой хоёр, татварын маргаан хоёр, эс үйлдэхүй хоёр, газрын төлбөрийн маргаан нэг, орон нутагтай холбоотой нэг, хууль хүчний байгууллагатай холбоотой нэг, худалдаа үйлчилгээний төлбөртэй холбоотой дөрөв байна. Холбогдох хүмүүст шийдвэр гаргаж шийдвэрлэх үүрэг өгсөн" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn