Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэгдүгээрт, Ход хөдөөгийн сэргэлтийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжих ЗГ-ын тогтоол гарсан. Тогтоолын гол санаа нь өөрийнхөө орлогоороо өөрийгөө авч явдаг зургаан аймаг болон алслагдсан гурван дүүрэгт нийслэлээс шилжин суурьших иргэдийг хүлээн авах тухай. Энэ удаа төвөөс хөөж туух аргаар биш угтах үйлчилгээ агуулгаар ажлыг явуулах шийдвэр гарсан. 2023 оны Монгол Улсын төсөвт тусгагдсан бодлого, багц ажлууд бий. Нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлд Дэд сайд нар манлайлж ажиллах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Мөн боловсролын салбарын хүрээнд Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургуулийг нээсэн. Үүний дагуу 120 оюутан, 10 багш тийшээ шилжин суурьшсан.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалаар Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарч шинээр барих төслийн зээлийн хэлэлцээ байгуулна. Тухайлбал нийслэлийн дундуур дайрч өнгөрч буй төмөр замын хойд талд хэтвээ тэнхлэг болсон замд замын ачаалал их бий. Дөрвөн газарт нүхэн гарц барина. 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээ байгуулах бөгөөд ирэх жилээс ажил эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд дуусна гэлээ.м 

Эх сурвалж:www.polit.mn