Т.САЙХАН

МАН-ын бага хурлын өмнө буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр намын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны тэргүүнийг сонгох хурал болно.  Мөн тус хурлаар НАМЭХ-ны тэргүүн болон есөн дэд ерөнхийлөгчийг сонгох юм. 

Одоогийн НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж байгаа юм. Тэгвэл дараагийн ерөнхийлөгчийн сунгаанд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Х.Булгантуяа нарын нэр яригдаж байна. 

Намын дүрмийн дагуу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг хуралд танилцуулах ёстой.

Эх сурвалж:www.polit.mn