Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр  нэгнийгээ элдвээр хэлж байсан бол өнөөдөр цахим орчинд тэдний маргаан үргэлжилжээ.  Тухайлбал 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцгөө зөв олж намайг гөвөөч ээ. Төрийн өмч дэх хулгай, төрийн өмчийн компанийн шинэчлэлийг сүүлийн зургаан  жил тасралтгүй ярьж, энэ чиглэлийн эрх зүйн реформыг УИХ дээр манлайлж байгаа. УИХ-ын ил, хаалттай хурал бүр дээр сүүлийн хоёр жил төмөр зам, нүүрсний нууц гэрээг ил болгохыг нэхэж шаардаж, удахгүй “цөмийн бөмбөг” дэлбэрэх тухай сануулж байсан намайг “Нүүрсний мафи”-чин болгох гэж хөөрхий тэрүүхэн тэндээ их л хичээгээстэй. Наад чинь ер явахгүй. Хэн ч итгэхгүй. Надад нүүрс байтугай юу ч шахаж байсан намтар түүх байхгүй. Нэг ч хүн төрийн өмчийн компанид шахаж, гуйж, оруулж байгаагүй. Яагаад гээч. Та нар шиг хулгайч нарт барьцаалагдахгүй, Та нарыг илчлэх нэр нүүр, зам мөртэй байх гэж тэр. Цаг өөрчлөгдөж байгаа. Ард түмэн тэнэг биш, маш ухаантай, хэрсүү болсон. Хэн тийм болгосон гээч? Та нар" гэсэн юм.

Харин ЭЗХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Хулгайн хэрэг ил болоход хулгайчид, хулгайчдын гар хөл их сандардаг аж. Нэг их удахгүй баригдана даа баригдана та нар. Намайг муу хэллээ гээд би буцахгүй, шантрахгүй. Та нарын бүгдийнх нь ард гарна аа. Харж байгаарай" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn