Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайтай холбоотой гэх мэдээлэл гарсан. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан уг асуудалд байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Зарим хүн өөр шигээ битгий бод. Би ЭТТ-оос нэг хадаас ч тендер аваагүй, нэг шанага нүүрс ч аваагүй, нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй" гэжээ.
Түүнчлэн, УИХ-ын дэргэд нүүрсний хулгайг шалгах Түр хороо байгуулагдсан бөгөөд одоогоор Засгийн газрын таван гишүүн энэ асуудалд холбогдож магадгүй тухай яригдаж эхэллээ.
Эх сурвалж:www.polit.mn