Б.БАЯРЖАВХЛАН

2023 оны улсын төсөвт хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангах төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Тодруулбал, орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд олгох ипотекийн зээлийн хүүг хоёр дахин бууруулна. Харин орон нутагт шилжин суурьшсан аж ахуй нэгжийн банкнаас авсан зээлийн хүүг нэг хувь хүртэл бууруулж татаас олгох юм.

Төрийн албан хаагчдын хувьд орон нутгийн нэмэглийн хэмжээг орон нутаг бие даан тогтоох эрхийг олгоно.

Мөн Орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид татварын дэмжлэг үзүүлнэ. Харин ажлын байр нэмэгдүүлвэл татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn