Т.САЙХАН
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөв болон 2024-2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эцэслэн батална. Анх удаа 18.9 их наяд төгрөг олж, 20.5 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Төсвийн алдагдлын талаар УИХ-ын Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Сангийн яам ер нь цаашаа төсвийн бодлогоо авч явж чадах уу. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр алдагдал цаашаа өсөөд явахаар харагдаад байна. Нэг удаа ч гэсэн орлогын түвшинд хязгаарлаж болохгүй байгаа юм уу. Цаашдаа эдийн засаг сайн ч, муу ч үед тэлж явсаар ямар ч орон зайгүй боллоо. Нэг ширхэг цахилгаан станц барих эх үүсвэр байхгүй. Газар доор дэд бүтцийн санхүүжилт хийх боломж байхгүй. Хөгжлийн асуудал санхүүжүүлэх ямар ч боломжгүй болчихлоо. Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент санхүүжүүлдэг төсөв болчихлоо. Баахан дуусаагүй барилгуудаа дуудлагаар зарчихаач ээ. Он дамжиж явсан энэ үр ашиггүй баахан цементүүд чинь өнөөдөр баахан урсгал зардлыг нэмээд үр дүнд нь ийм их тэлэлттэй байна. Гэтэл тэр дуусаагүй барилгуудын газар нь иргэд, бизнес эрхлэгчдэд олдохгүй. Зөвхөн дуудлага худалдаагаар зарлаа гэхэд газар нь үнээ нөхчихнө. Ийм байдлаар зардлаа хязгаарлах ажлыг одооноос л хийхгүй бол Монгол Улс дампуурлаа" гэв.
Эх сурвалж:www.polit.mn