Т.САЙХАН

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тухай яригдаж буй.  Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Эдийн засаг хэвийн үед жилдээ 10 гаруй улсууд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байсан бол энэ жилийн хувьд маш олон буюу 44 улс хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа. Нэмээд 20 гаруй улс зээлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн. Манай улсын хувьд гишүүнийхээ эрхийн хүрээнд хөтөлбөр шаардлагатай үед хамрагдах бүрэн боломжтой, хэзээ ч нээлттэй байдаг. Гагцхүү Засгийн газар л шийдэх юм. Одоогоор Засгийн газраас  зээл авъя, ийм хөтөлбөр авъя гэдэг шийдвэрийг  гаргаагүй байна. Монгол Улсын төсвийг төлбөрийн тэнцэл дээрээ алдагдалтай, төв банкны валютын нөөц хангалттай биш байгаа нөхцөлд өргөн барьсан. Тийм учраас төсвийн төлбөрийн тэнцэл алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхад хичээж ажилласан. Урсгал зардал өслөө гэлээ, жил бүр нэмэгддэг. 2023 оны урсгал зардал 2018 оны төвшинд байгаа. Зарим сайд нарынх 2018 оныхоос ч урсгал зардал нь бага. Нэмэгдсэн урсгал зардал нь тэтгэвэр, халамж гэхчлэн механик өсөлтүүд л бий. Ийм учраас өөрсдөө хичээж, валютын нөөцийн шокноос гаргах арга хэмжээнүүдээ Засгийн газар тултал авах шаардлагатай. ОУВС-гийн  хөнгөлөлттэй зээл бидэнд хэзээ ч нээлттэй. Түүнд хүрэхгүйгээр бид өөрсдөө потенциалаа дайчилж ажиллах шаардлагатай" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn