Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /11.09/ хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, дэмжжээ. Тэрбээр "Зохион байгуулалттай улс төрийн дайралтын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байн"а гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн.  Б.Болор-Эрдэнэ нь 2020 оноос эхлэн Мэдээлэл харилцаа, технологийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Цахим харилцаа холбооны яам шинээр байгуулагдахад Төрийн нарийн бичгийн дарга болж, улмаар  дэд сайдаар нь томилогдон ажиллаж байв.

Эх сурвалж:www.polit.mn