Т.САЙХАН

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан  өчигдөр /2022.11.08/ хуралджээ.  Хуралдаанаар Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбатыг АН-ын 20 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжин Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Тэрбээр одоогоор Засаг даргыг түр орлон гүйцэтгэж байгаа юм. Эргэн сануулахад, Архангай аймгийн ИТХ-ын VIII хурал 2022 оны есдүгээр сарын 29-ны өдөр болж, хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцох, огцруулах тухай хэлэлцэн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар түүнийг огцруулж байсан билээ.

Ванчингийн Мөнхбат

-1978 онд төрсөн. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

-1986-1996 онд Ерөнхий боловсролын сургууль

-1996-2000 онд Идэр дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.

-2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн.

Ажлын туршлага:

-2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга

-2012-2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга

-2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn