Т.САЙХАН
Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд улс төрийн ямар хариуцлага тооцох талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хяналтын байгууллага дөрвөн удаа хуралдсан. Хөгжлийн банктай нэр холбогдоод буй гишүүдээс холбогдох тайлбар мэдээлэл авсан. Хяналтын байгууллага бол улс төрийн хариуцлага хүлээлгэнэ. Гэм бурууг тогтоодоггүй. Хууль хяналтын байгууллагын Хөгжлийн банканд хандаж буй хандлагыг анхааралтай ажиглаж байна. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмээр бол УИХ-д дахиж дэвших нь битгий хэл намдаа ч албан тушаал авах эрхгүй болно" гэдгийг хэллээ.
Эх сурвалж:www.polit.mn