Т.САЙХАН

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой өвлийн тэргүүн сарын шинийн 1-н арваннэгдүгээр сарын 24-нд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор энэ жил УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг арваннэгдүгээр сарын 24-нд хийхээр болжээ. Мөн ойн хүрээнд төрийн хүндэтгэлийн концерт зохион байгуулахаар болсон байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулдаг ч энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас ийнхүү хүндэтгэлийн чуулган хийхээр болсон аж. 

Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Энэ жил Эзэн Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас Монгол бахархлын өдрийг долоо хоногийн программ гаргаж байгаа. Монгол бахархлын өдөрт зориулсан арга хэмжээнүүдийг арваннэгдүгээр сарын 21-ээс эхлүүлээд үе шаттай зохион байгуулна. Энэ жил Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-нд таарч байгаа. Энэ өдөр Улсын их хурал хүндэтгэлийн чуулган хийхээр болсон. Мөн энэ өдөр Чингис хаантай холбоотой төрийн хүндэтгэлийн концерт зохион байгуулна” гэв. 

Эх сурвалж:www.polit.mn