Б.БАЯРЖАВХЛАН

Санхүүгийн салбарын энэ оны III улирлын тоймыг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан.

Тус улиралд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, ББСБ, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний 20.7 хувьд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт болов.

Тухайлбал, даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж 449.6 тэрбум төгрөгт хүрчээ. Харин нөөц сан 2.1 хувиар өсөж 209 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 127.2 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 2.9 сая зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар өсөж, 216.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Эх сурвалж www.polit.mn