Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар танилцуулж байна.  Тэрбээр сүүлийн нэг жилд Хөгжлийн банк өр барагдуулах алба болж хувирсан гэв.   Үүнд  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарыг буруутай гэв. Мөн 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилсөн гэдгийг дурдав. 

Б.Жавхлан сайд: -Би өөр тоо хэлээгүй, зөрүүтэй мэдээлэл байхгүй. Хөгжлийн банкны 1.5 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн дийлэнхийг та олгуулсан. Таны шийдвэрээр Хөгжлийн банк зээл олгосон. Энэ банк гэрээ байгуулах л үүрэгтэй байсан шүү дээ. Та сандрах хэрэггүй, та  шударга хүн болох эрхгүй. Таны тавьсан балгийг одоо төлж байна. Чингис бондын  1360 сая ам.долларын зээлийг энэ онд, одоогийн татвар төлөгчид төлж байна. Та Чингис бондын зээлийг тооцоо судалгаагүй, бэлэн төсөлгүй атлаа авсан. Бид маш хүнд банк хүлээн авсан ч сүүлийн нэг жилд арга хэмжээ авч, үр дүн гарсан. Өөрийн хөрөнгө нь 0 төгрөг олсон байв. 800 орчим тэрбум төгрөгийн зээл төлүүлэв. Самурай бондын төлбөрийг төлнө. Евро бондын 500 сая ам.долларын төлбөрийг төлөх бэлтгэл ажилдаа орсон. Чингис бондын төлбөрийг төлснөөр олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Гэхдээ дотоодод асуудал үлдэнэ. Н.Алтанхуяг гишүүн ээ, та битгий сандар. Та энэ өрийг барагдуулах ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn