Т.САЙХАН

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн. Уг саналыг парламент хэлэлцэж, нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авав. Түүний хувьд өмнө нь Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай.  Ийнхүү зөвшилцсөний дараа Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох юм. 

Эх сурвалж:www.polit.mn