Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар нэлээд маргалдав. Тэгвэл тэдний маргаан дундуур УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж орж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Эрх баригч нар дотроо асуудлаа сайн ярь. УИХ руу оруулж ирээд байх юм. Та бүхэн Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга юм уу, сайд болгочихгүй яасан юм. Дотроо хэрүүлээ хийхгүй УИХ дээр яриад.
Эрх баригчид ахмад настнуудын тэтгэврийг нэмэх асуудлыг оруулж ирэхгүй байна. Тэтгэврийг хамгийн багадаа 150 мянган төгрөгөөр нэмэх шаардлага үүссэн. Иймээс арваннэгдүгээр сарын 8-нд 12.00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна. Ахмадууд аа хүрээд ирээрэй уулзацгаая" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn