Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд МОНЦАМЭ агентлагийн захирал Г.Амартүвшинг томилжээ. Үүнтэй холбогдуулан түүний “CV”-г танилцуулж байна.

Г.Амартүвшин нь МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсөж, Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан байна. 

Боловсрол

-Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт

-Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр

-Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач.

-Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.

Ажлын туршлага

-2004-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, Атташе

-2005-2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт Атташе

-2006-2007 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт Атташе

-2007-2008 онд Гадаад хэргийн яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт Атташе

-2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга

-2010 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт 2 дугаар нарийн бичгийн дарга

-2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга

-2012-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын Дэд захирал

-2014-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын Захирал

-2017 оноос Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд

-2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд

-2018-2020 онд Гадаад харилцааны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд

2021 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байв.

Эх сурвалж:www.polit.mn