С.САРУУЛ
Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. Тэрбээр “Авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиараа 16 төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэг мөрдөн шалгадаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүссэн. АТГ-аас таван хэрэг, ЦЕГ-аас 50 гаруй хэргийн танилцуулга ирсэн. Харин прокурорын байгууллагаас хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул мэдээлэл өгөхөөс татгалзсан ч 30 минутын өмнө тус байгууллагатай зөвшилцөж, хүний нэр, байгууллагын нэрийг бүтэн хэлэхгүйгээр явцын мэдээллийг өгөхөө боллоо" гэв.
Эх сурвалж: www.polit.mn