Т.САЙХАН

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн тэнцэлтэй холбоотой нэгж байгуулагдсан. Урсгал болон худалдааны тэнцэл дээр байгаа алдагдлыг хэрхэн бууруулах талаар бодлогын арга хэмжээ авах байх. Хэдийгээр худалдааны тэнцэл ашигтай гэж харагдаж байгаа боловч жинхэнэ худалдааны тэнцэл 117 сая ам.долларын л ашигтай байна.

Манай экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Экспортын орлогоо нэмэгдүүлж чадвал худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn