Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд эрчим хүчний салбарыг өргөжүүлэх төслүүдийн эрчимжүүлэхээр тусгажээ. Ингэхдээ 13 төсөл хэрэгжүүлэх бөгөөд зургаан шинэ төслийн талаар хэлэлцээр хийж байгаа аж.

Жишээлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлд 52, Төв аймгийн Цахилгаан дамжуулах агаарын шугам төсөлд 18.6, Баянхонгор аймгийн дэд станцын өргөтгөл, шинэчлэлд 14, Говь-Алтай аймгийн Цахилгаан дамжуулах агаарын шугам төсөлд 8.5, Ховд аймгийн Дулааны станцын өргөтгөлд найман тэрбум төгрөг зориулахаар тусгажээ.

Түүнчлэн, зээл тусламжаар “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц”-д 123 тэрбум, 10 аймгийн төвийн дулааны станц барихад 83, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төсөлд 75, сэргээгдэх эрчим хүчийг нэмэхэд 35.7, нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжид 21.5, “Эрчим хүчний төсөл II”-д 21.5, Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэхэд 20, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төсөлд 7.7 тэрбум зарцуулах аж. 

Эх сурвалж: www.polit.mn