Б.ДАРЬСҮРЭН

Энэ сарын 14-20-ны хооронд 8228 автомашин, 1250 чингэлэг нийт 1.047 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн үзүүлэлт аж. Оны эхнээс 21.5 мянган тонн нүүрс гарснаар экспорт өмнөх оны мөн үеэс 61.5 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 328 автомашин, 78 чингэлэг буюу оны эхнээс 1.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс таван хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 792 автомашин, 721 чингэлэг буюу оны эхнээс нийт 3.6 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

Төв банк энэ сарын 20-ны байдлаар 16.3 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 81.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 119.9, зэсийн баяжмал 95.8, төмөр 72.3, алт 81.6, газрын тос 45.5, цайр 115.7, хайлуур жонш 38.7 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn